Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:
Санал асуулга

ИРГЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫНХОО ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ДАВХАР ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ИРГЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫНХОО ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ДАВХАР ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Цахим үйлчилгээг хөгжүүлэх жилийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас дахин нэг шинэ програмыг хэрэглээнд нэвтрүүллээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газарт жилд 800 гаруй, өдөрт дунджаар 3-4 өргөдөл гомдол ирдэг бөгөөд иргэд хянаж дуусах хуулийн хугацааг хүртэл өгсөн өргөдлөө хэрхэн шийдэгдсэнийг мэдэхгүй хүлээхээс өөр аргагүй байсан.
Тэгвэл өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцыг хянах програмыг ийнхүү хэрэглээнд нэвтрүүлснээр тухайн иргэн эсвэл байгууллагын ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн явцыг нарийвчлан харах боломжтой боллоо. Тодруулбал тус бичиг ямар нэгжийн хэн гэдэг албан тушаалтанд цохогдсон болох нь өргөдөл гаргагчид шууд харагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд тодруулах утас, мэйл зэрэг нь тодорхой харагдаж байх юм.
Мөн албан бичгийг шийдвэрлэсэн тохиолдолд иргэний бүртгүүлсэн гар утсанд нь мэдээлэл илгээнэ. ессежээр ирүүлсэн холбоосын дагууhttps://app.ndaatgal.mn:811/urgudul/Home/Indexнэвтэрч, регистр болон утасны дугаараа оруулан хариугаа лавлах боломжтой. Ингэснээр төрийн үйлчилгээний эргэх холбоог сайжруулж өргөдөл, гомдол шийдвэрлэлийн явцыг хурдасгахад бодит нөлөө үзүүлэх юм.
Тус програм нь энэ сарын нэгнээс эхлэн ашиглагдаж эхэлсэн бөгөөд өргөдөл, гомдол, албан бичиг илгээгч нь өөрийн регистрийн дугаар болон утасны дугаараа заавал дурьдах ёстойг анхаарна уу. Энэхүү програмыг албан байгууллага ашиглах бол итгэмжлэгдсэн төлөөллийнхөө мэдээллийг дээрхтэй адилаар албан бичигтээ оруулах шаардлагатай.

Бусад мэдээллүүд
2014 оны 05 сарын 01
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтын програмд 2014 оны 5 сарын 1-нээс эхлээд дараах өөрчлөлт орлоо. Диклофенак 75мг №10 байсан нь №20 Эналаприл 5мг №30 байсан нь №20 Эналаприл 10мг №30 байсан нь №20 Эналаприл 20м...
2016 оны 01 сарын 29
Хялганат сумын төр төсвийн болон аж ахуй нэгж байгууллагын 40 гаруй ажилтан, албан хаагчдад “Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд анхаарах асуудлууд”, “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” болон Сайн дурын даатгал, эрүүл мэнди...
2014 оны 06 сарын 11
Монгол улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр тодруулдаг Монгол улсын оны шилдэг “ТОП-150” аж ахуйн нэгжээр шалгарсан байгууллагуудын удирдлага, хамт олон, нийгмийн даатгалын ажил олгогч (даатгуулагч) Та бүхэндээ бая...
2014 оны 10 сарын 15
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын сонгон шалгаруултад тэнцсэн байгууллага № Аймаг, дүүргийн нэр Сурга...
Сэтгэгдэл
Видео мэдээ
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: