Агентлагийн чиг үүрэг, эрхлэх асуудал
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
- Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомж, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах
- Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, санг бүрдүүлж орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах
- Орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах
- Иргэдийн нийгмийн хамгааллын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, нийгмийн даатгалын үйл ажиллагааг олон нийтэд зөв ойлгуулан сурталчилах
- Нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох
- Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах
- Эрдэм шинжилгээ, боловсрол, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар болон дангаараа нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчилах, таниулах, иргэдийг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох арга хэмжээ авах.