””Монгол Улсын эрүүл мэнд нийгмийн даатгалын шинэчлэл” төсөл
Нэр: 'Монгол Улсын эрүүл мэнд нийгмийн даатгалын шинэчлэл” төсөл
Зорилго: Иргэний /Нийгмийн/ эрүүл мэндийн даатгалын тогтолцооны байгууллагын үйл ажиллагааны чадавхийг тогтвортойгоор сайжруулах
Хугацаа: 2011-2013
Төсөв: 1,35 сая евро
2009 онд Монгол Улсын эрүүл мэндийн нийгмийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх саналыг НХХЯ-аас Сангийн яаманд хүсэлт тавьж улмаар 2011 оны 2 дугаар сард хоёр тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар төсөл хэрэгжиж эхэлсэн билээ.
Төсөл хэрэгжүүлэх гэрээний дагуу Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /ГОУХАН/ нь Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-тай хамтран “Эрүүл мэндийн нийгмийн даатгалын шинэчлэл” төслийг 2011-2013 онд хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын тогтолцоо, байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлээр дараах үйл ажиллагааг явуулсан болно.
I) Байгууллагын хөгжлийг дэмжих,
II) Даатгуулагчийн өмнөөс чанартай тусламж үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг сайжруулах,
III) ЭМД-ын урт хугацааны бодлогыг боловсруулах,
IV) ЭМД-ын харилцаанд оролцогч талуудын нийгмийн зөвшилцлийг бэхжүүлэх.