Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:
Санал асуулга

Нийгмийн даатгалын лавлагааг гэрээсээ авах боломжтой боллоо

Ажил олгогч, даатгуулагч нь НДЕГ-ын цахим хуудасны “Даатгуулагчид зориулсан вэб” хэсэгт нэвтрэн интернэт болон хэвлэх төхөөрөмжтэй л бол дурын газраасаа орон зай цаг хугацааны хязгаарлалтгүйгээр лавлагаагаа авч ашиглах боломжтой боллоо.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өмнө нь Төрийн үйлчилгээний цахим машинаас үнэт цаасаар эсвэл зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас цаасан маягтаар авах боломжтой байсан.

2018 оны байдлаар 1.9 сая удаагийн хандалтаар ажил олгогч болон даатгуулагч нар дээрх байдлаар лавлагаа авсан ба лавлагааны хураамж төлөх, хүлээгдэл үүсэх зэрэг хүндрэлтэй тулгарч байсан юм.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь тухайн байгууллага болон иргэний санхүүгийн чадамж, орлогыг илтгэх гол баримт болдог тул арилжааны банк, элчин сайдын яам, хууль шүүхийн байгууллагаас ихэвчлэн шаарддаг. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх байгууллагуудад албан бичгээр шинэчлэгдсэн лавлагааг хүчин төгөлдөрт тооцож хүлээн авах хүсэлт хүргүүлсэн ба лавлагааны бодит эсэхийг хянах програм хангамжаар хангасан болно.

Ажил олгогч, даатгуулагч Та http://daatguulagch.ndaatgal.mn/ холбоосоор доорх боломжуудыг ашиглан нэвтэрч, лавлагаагаа аваарай. 
1. Нийгмийн даатгал гар утасны аппликэйшнд нэвтрэх код
2. Иргэний тоон гарын үсэг (“Дан” систем)
3. Үүрэн телефоны операторын хэрэглэгч бол утасны дугаар болон регистрийн дугаар (“Дан” системийн нэг удаагийн нууц үг)

Бусад мэдээллүүд
2014 оны 05 сарын 01
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтын програмд 2014 оны 5 сарын 1-нээс эхлээд дараах өөрчлөлт орлоо. Диклофенак 75мг №10 байсан нь №20 Эналаприл 5мг №30 байсан нь №20 Эналаприл 10мг №30 байсан нь №20 Эналаприл 20м...
2016 оны 01 сарын 29
Нийгмийн даатгалын хэлтсийн болон сумдын байцаагч нарын 2019 оны ээлжит сургалт болж байна. Сургалтанд аймгийн ХЗХ-ийн дарга н.Одхүү, Архивын тасгийн дарга н.Дорж, НБХ- ийн мэргэжилтэн н.Батчимэг нар мэдээлэл хийлээ.
2016 оны 01 сарын 29
Хялганат сумын төр төсвийн болон аж ахуй нэгж байгууллагын 40 гаруй ажилтан, албан хаагчдад “Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд анхаарах асуудлууд”, “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” болон Сайн дурын даатгал, эрүүл мэнди...
2014 оны 05 сарын 02
Огноо: 2014 оны 05 дугаар сарын 2 Тендер шалгаруулалтын нэр: Нийгмийн даатгалын ерөнхий газар автомашин худалдан авах тендер шалгаруулалт Тендер шалгаруулалтын дугаар: АМХА/2014-01 Нийгмийн даатгалын ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Авто...
Сэтгэгдэл
Видео мэдээ
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: