Шилэн данс
Үндсэн цэс
Асуулт хариулт
Асуулт:
Хариулт:
Санал асуулга

ИРГЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫНХОО ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ДАВХАР ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

ИРГЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫНХОО ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ДАВХАР ХЯНАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Цахим үйлчилгээг хөгжүүлэх жилийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газраас дахин нэг шинэ програмыг хэрэглээнд нэвтрүүллээ.
Нийгмийн даатгалын ерөнхий газарт жилд 800 гаруй, өдөрт дунджаар 3-4 өргөдөл гомдол ирдэг бөгөөд иргэд хянаж дуусах хуулийн хугацааг хүртэл өгсөн өргөдлөө хэрхэн шийдэгдсэнийг мэдэхгүй хүлээхээс өөр аргагүй байсан.
Тэгвэл өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцыг хянах програмыг ийнхүү хэрэглээнд нэвтрүүлснээр тухайн иргэн эсвэл байгууллагын ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн явцыг нарийвчлан харах боломжтой боллоо. Тодруулбал тус бичиг ямар нэгжийн хэн гэдэг албан тушаалтанд цохогдсон болох нь өргөдөл гаргагчид шууд харагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд тодруулах утас, мэйл зэрэг нь тодорхой харагдаж байх юм.
Мөн албан бичгийг шийдвэрлэсэн тохиолдолд иргэний бүртгүүлсэн гар утсанд нь мэдээлэл илгээнэ. ессежээр ирүүлсэн холбоосын дагууhttps://app.ndaatgal.mn:811/urgudul/Home/Indexнэвтэрч, регистр болон утасны дугаараа оруулан хариугаа лавлах боломжтой. Ингэснээр төрийн үйлчилгээний эргэх холбоог сайжруулж өргөдөл, гомдол шийдвэрлэлийн явцыг хурдасгахад бодит нөлөө үзүүлэх юм.
Тус програм нь энэ сарын нэгнээс эхлэн ашиглагдаж эхэлсэн бөгөөд өргөдөл, гомдол, албан бичиг илгээгч нь өөрийн регистрийн дугаар болон утасны дугаараа заавал дурьдах ёстойг анхаарна уу. Энэхүү програмыг албан байгууллага ашиглах бол итгэмжлэгдсэн төлөөллийнхөө мэдээллийг дээрхтэй адилаар албан бичигтээ оруулах шаардлагатай.

Бусад мэдээллүүд
2014 оны 06 сарын 12
Даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээний зардал (эмийн үнийн хөнгөлөлт)-ын жилийн дээд хязгаарыг 1.8 сая төгрөг байхаар шинэчлэн тогтоож, VII сарын 1-ний өдрөөс мөрдөх болов.
2014 оны 11 сарын 17
Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд шуурхай, чирэгдэлгүй хүргэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Дорнод аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудад Чанарын удирдлагын тогтолцооны олон улс...
2014 оны 05 сарын 02
Огноо: 2014 оны 05 дугаар сарын 2 Тендер шалгаруулалтын нэр: Нийгмийн даатгалын ерөнхий газар автомашин худалдан авах тендер шалгаруулалт Тендер шалгаруулалтын дугаар: АМХА/2014-01 Нийгмийн даатгалын ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Авто...
2014 оны 10 сарын 15
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын сонгон шалгаруултад тэнцсэн байгууллага № Аймаг, дүүргийн нэр Сурга...
2016 оны 01 сарын 29
Хялганат сумын төр төсвийн болон аж ахуй нэгж байгууллагын 40 гаруй ажилтан, албан хаагчдад “Нийгмийн даатгалын шимтгэл төлөхөд анхаарах асуудлууд”, “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль” болон Сайн дурын даатгал, эрүүл мэнди...
Сэтгэгдэл
Видео мэдээ
Нэвтрэх
Нэвтрэх нэр:
Нууц үг: